Миланд ОУИМ Д.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын мастер /ОУМ/, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ энэ сарын 5-12-нд Итали улсын Милан хотноо зохион байгуулсан Эдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагийн оюун ухааны тоглоомын Креспи олон улсын наадамд шатрын төрөл мастер ангилалд уригдан оролцож, тэргүүн байр эзэлжээ.
Тэрбээр 9 өрөг тоглосноос 7.5 оноогоор /6 хожин, 3 тэнцэн/ түрүүлж, эх орныхоо Төрийн далбааг Милан хотноо мандууллаа. Түүний энэ амжилт нь тус тэмцээний мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болсон гэдгийг зохион байгуулагчид онцлож байна.
Д.Өлзий
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
12 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days