ДОРНОГОВЬ: Алба хаагчид 25 хүний амь насыг аварч, 10.9 тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 26/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангийн 547 алба хаагч, 141 тээврийн хэрэгсэлтэйгээр энэ онд 145 удаагийн дуудлага мэдээллийн дагуу гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, 25 хүний амь насыг аварч, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 10.9 тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
121 days