ДОРНОГОВЬ: Тэмээчдийн холбоог үүсгэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-16 13:26:21

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Говь нутгийн өв соёлыг хадгалж, тэмээн сүргээ өсгөж буй нутгийн тэмээчид хамтран сумын Тэмээчдийн холбоог үүсгэн байгуулжээ.


Тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах, тэмээн сүргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор байгуулсан холбоог 13 тэргүүлэгч гишүүнтэй сонгон баталжээ.


Сайхандулаан сум нь тэмээний тоо толгойгоороо аймагтаа эхний тавд жагсдаг бөгөөд улсын аварга есөн тэмээчин төрсөн нь мөн л аймагтаа эхний байрт жагсах үзүүлэлт ажээ. Үүнээс гадна тэмээн полоны туршилтын тоглолтыг Сайхандулаан сумын Цохио багт 2002 онд анх зохион байгуулснаар Монгол Улсад тэмээн поло үүсэж хөгжих эх үүсвэр нь тавигдсан гэж үздэг байна. 

Related news