ДОРНОГОВЬ: Малчид мал сүргээ 13.8 хувиар өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-30 09:44:04

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд аймгийн хэмжээнд 2025 оны эцэст 1.6 сая толгой мал байгааг мал тооллогын урьдчилсан дүнгээр тооцоолжээ.


Малын тоо өмнөх оныхоос 191.8 мянган толгойгоор буюу 13.8 хувиар өссөн байна. Хатанбулаг сум 197.1, Сайхандулаан сум 160.7, Даланжаргалан сум 159.9, Мандах сум 157.6, Хөвсгөл сум 147.2 мянган толгой мал тус тус  тоолуулж эхний тавд жагссан бол Алтанширээ сум хамгийн бага буюу 65.9 мянган толгой мал тоолуулжээ.


Малын тоо толгой өссөн нь цаг агаарын тааламжтай нөхцөл,  малчдын хөдөлмөр зүтгэл, “Шинэ хоршоо хөдөлгөөн” хийгээд аймаг болон улсаас хэрэгжүүлсэн “Малжуулах төсөл” ихээхэн нөлөө үзүүлсэн байна.


Ташрамд дурдахад,  Дорноговь аймгийн малчид 2024 онд  1.4 сая толгой мал, 2023 онд 2.2 сая толгой мал тоолуулж байв.  



Related news