ДОРНОГОВЬ: Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газарт 17 ахмад асаргаа үйлчилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-17 15:12:57

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд суманд байрлах Говийн бүсийн “Төвшин сайхан” нэртэй ахмад настны төрөлжсөн асрамжийн газар нь 30 ахмадыг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогоор 17 ахмад настан асаргаа үйлчилгээ авч байна.


Тус асрамжийн газрыг өнгөрсөн оны 10 дугаар сард улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, орон нутгийн төсвийн 108,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд эдүгээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм


Тогтоосон дүрэм журмаар тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, мөн тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмадыг хүлээн авдаг аж.


Тус асрамжийн газарт  Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр  аймгийн харьяалалтай ахмад настнуудыг хамруулан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.


 


Related news