ДОРНОГОВЬ: “Мөрөөдлийн говь” ХХК үндэсний хэмжээний шилдэг үйлдвэрлэгчээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-16 11:32:03

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Мөрөөдлийн говь” ХХК-ийн “Шанд эгг” өндгөөр үндэсний хэмжээний хүнсний шилдэг үйлдвэрлэгчээр шалгарчээ.


Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом болон ХХААХҮ-ийн сайдын өргөмжлөлөөр шагнуулсан байна. “Мөрөөдлийн говь” ХХК анх 10,000 тахиатай үйл ажиллагаагаа эхэлж өдөрт 9200-9400 ширхэг өндөг хүлээн авч байсан бол эдүгээ 40,000 тахиатай болж, үйлдвэрлэлийнхээ тоог нэмэгдүүлэн, энэ оны 11 дүгээр сарын байдлаар 9,509,000 ширхэг өндөг үйлдвэрлэн Дорноговь аймгийн нийт хүн амын өндөгний хэрэгцээний 100 хувийг хангажээ.


Мөн Говьсүмбэр, Хэнтий аймгийн Борндөр, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэн “Өглөө бүр шинэ өндөг” уриатай ажилладаг байна.


Үүнээс гадна тус компани ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор говийн хөрсөнд тохирсон мод тарьж, цөлжилтийг сааруулах үйлсэд хувь нэмэр оруулж байна.


Related news