ДОРНОГОВЬ: Буман сүргийн эздийг шалгаруулж урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-26 12:38:07

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлгэрэх сумын ЗДТГ-аас  мал сүргээ өсгөн үржүүлсэн малчдыг алдаршуулах зорилгоор "Буман сүргийн эзэд" малчдын нэгдсэн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж  таван хошуу малын  төрөл тус бүр дээр шилдгүүдийг шалгаруулжээ. 


Тус сум 2025 оны жилийн эцсийн мал тооллогын  урьдчилсан дүнгээр 100 мянган толгойд хүрч 2023-2024 оны зудын хүндрэлийн улмаас мал аж ахуйн салбарт үүсээд байсан хохирлыг даван туулжээ.Малчдын хөдөлмөр зүтгэл, Шинэ хоршоо хөдөлгөөн”, аймаг болон улсаас хэрэгжүүлсэнМалжуулах төсөл-ийн хүрээнд малын тоо толгой 20-30 гаруй мянгаар  өссөн байна.


Шилдэг адуун сүрэгтэн”-ээр Бумбат багийн аймгийн алдарт уяач Э.Золбаяр,Шилдэг тэмээн сүрэгтэн”-ээр Аманшанд багийн сумын аварга малчин Д.Болдбаатар, Шилдэг үхэр сүрэгтэн”- ээр Цагаанхад багийн сумын аварга малчин Ж.МятавдоржШилдэг хонин сүрэгтэн”-ээр Цагаанхад багийн Монгол Улсын аварга малчин Д.Намсрай, Шилдэг ямаан сүрэгтэн”-ээр Аманшанд багийн аймгийн аварга малчин М.Ганбаяр нар шалгарчээ. Дэлгэрэх сумын нутгаар энэ жил цас багатай, бэлчээр хүрэлцээтэй, дулаахан сайхан өвөлж болж байна. 

Related news