МУИС-ийн эрдэмтэд Баянхонгорт ажиллаж байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага" хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил – Түншлэл /ICDP/ төслийн хүрээнд “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” сургалт Баянхонгор хотноо болж байна. Зөвлөх үйлчилгээг МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар тэргүүтэй Проф. Др. Н. Бурмаа, Проф.Др. Г.Цэрэн, Проф.Др. Б.Болд-Эрдэнэ, Проф.Др. Ц.Батболд, Др. Г.Түмэннаст нарын багш нар 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт хийж байна.
2773 days