Аймгийн Нэгдсэн эмнэлгийн байрны ашиглалтын хугацаа дуусч, ачааллаа дийлэхээ больжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 1976-онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа өнөөдрийн байдлаар аль хэдий нь дуусчээ.
Үүний дээр анх 60,000 хүн амд, нэг дор 106 өвчтөн хүлээн авах хүчин чадалтайгаар баригджээ. Гэтэл хүн амын тоо өсөн нэмэгдсээр 102 мянгад хүрч, үүнийгээ даган өнгөрсөн 40-өөд жилийн хугацаанд өвчтөн хүлээж авах орны тоог нь нэмсээр өдгөө 311 хүргэжээ.
2989 days