Булган сумын малчдад малын тэжээл болон хүнсний тусламж хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Булган ба Сагсай сумын зарим нутагт хаваржил хүндэвтэр байгаа билээ. Энэхүү байдлыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Улаанбаатар хот дахь «Елбирлиги» төрийн бус байгууллагад уламжилж, тусламж үзүүлэхийг хүсчээ. Аймгийн удирдлагуудын уг хүсэлтийн дагуу дээрх 2 сумын 240 малчин өрхөд «Елбирлиги» төрийн бус байгууллагын зүгээс малын тэжээл болон хүнсний тусламж үзүүллээ. Тодруулбал нэг өрхөд 25 кг-ын нэг уут гурил, нэг ширхэг шахмал ногоон цай, 3 уут хивэг олгожээ.
Уг тусламжийн Сагсай сумын малчдад зориулагдсан хэсгийг нь энэ сарын 22-ны өдөр хүргэж, Булган суманд хуваарилагдсан хэсгийг аймгийн удирдлагууд Улаагчингийн даваан дээр тус сумын засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Б.Жасдаурен