Нярайн эндэгдэл буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймагт 2017-оны эхний улирлын байдлаар нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Сүүлийн жилүүдэд нярайн эндэгдэл өндөр үзүүлэлттэй аймгуудын тоонд орсоор ирсэн нь Баян-Өлгийчүүдийн сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байгаа билээ. Тэгвэл тус аймагт энэ оны эхний улирлын байдлаар нярайн эндэгдэл эрс буурсан үзүүлэлттэй гарсан талаар мэргэжилтнүүд мэдээлж байна. Тодруулбал 2016-оны эхний улиралд 13 нярай эндсэн бол 2017-онд уг үзүүлэлт нь 53,8 хувь буюу 7-эндэгдлээр багассан байна. Мэргэжилтнүүд нярайн эндэгдлийг төвөөс алслагдмал байдал, хувь хүний эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хангалт болон эмчийн хяналт зэрэг шалтгаануудтай холбогдуулан тайлбарлаж байна. Цаашид ч аймгийн Эрүүл мэндийн газраас болон аймгийн удирдлагуудын зүгээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэгдсэн дорвитой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Б.Жасдаурен
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days