СҮХБААТАР: Нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай боллоо
Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай боллоо. Эрүүл мэндийн яам, Дэлхий банкны 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр G14-3 маркийн иж бүрэн аппаратыг Дүрс оношлогооны тасагт суурилуулж, байнгын ашиглалтад хүлээн авлаа.
233 days