"Бид тайвшрах болоогүй" уриалгад хүүхдүүд нэгдэж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүмүүн сайн дурын бүлгэмийн санаачилгаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, аюулт цар тахлын эсрэг хамтдаа нэгдэх уриалга бүхий "Бид тайвшрах болоогүй" гар зургийн уралдааныг зарлажээ. Хүүхдүүд уриалгад нэгдэж буйгаа илэрхийлж, 200 орчим бүтээл ирүүлсэн байна. Харин шалгаруулалтыг 1-5, 6-9, 10-12 дугаар анги гэсэн гурван насны ангиллаар явуулжээ.
1613 days