Залуучууд эрүүл мэнддээ анхаардаггүй нь зав, боломж гардаггүйтэй холбоотой гэж хариулжээ
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон хамтран “Залуучуудаа сонсъё, хамтран ажиллая” цахим санал асуулгыг явуулсан байна. Санал асуулгад 15-аас дээш насны 1020 хүн оролцжээ. Санал асуулгыг хувь хүний хөгжил, боловсрол соёл урлаг, спорт шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн агуулгын хүрээнд явуулжээ.
1234天