Төрийн байгууллагад ажилладаг залуу 10 гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүй хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд “Дэлхийн гэр
бүлийн өдөр” тохионо. Үүнийг угтаж аймгийн ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт
хүүхэд” хөгжил, хамгааллын нэг сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд “Гэр бүлийн хөгжлийн уламжлалт чиг хандлага” онол
практикийн бага хурал, “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг, “Эрдэнэтийн
гэр бүл” чуулга уулзалт, “Гэр бүл ба сэтгэлзүйн
зөвөлгөө” зэрэг олон ажил зохион байгуулах аж.
Мөн Гэр бүлийн ордноос төрийн байгууллагад ажилладаг залуу 10 гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүйгээр
А.Амарын талбайд зохион байгуулж, батлахыг нь гардуулж өгөх гэнэ. Түүчлэн аймгийн ИТХ, “Хүүхдийн оролцооны нэгдсэн төв”-тэй хамтран “Мини парламент”, аймгийн Засаг дарга,
Хүүхдийн зөвлөлийн дарга С.Батжаргалын санаачилгаар “Хүүхдээ сонсох
өдөр”-ийг зохион байгуулна.