“Эрдэнэтийн угалз” бүжгийн наадамд Дархан-Уул аймаг түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэтийн
угалз” улсын уралдаан боллоо. Тус уралдаанд 15 аймгийн 77 хамтлагийн
1000 гаруй бүжигчин ардын, цэнгээнт, латин-америк, нийтийн гэсэн таван төрөлд хоёр
өдөр өрсөлдлөө. Тэмцээний “Гранпри” шагналыг
Дархан-Уул аймгийн бүжигчид хүртлээ.
“Эрдэнэтийн угалз” бүжгийн
наадмыг Соёлын яам, Орхон аймгийн ЗДТГ,
Соёл, урлагийн газар, Мэргэжлийн урлагийн зөвлөл, Монголын бүжгийн нэгдсэн холбоо
хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд 8-80 насны 1000 гаруй бүжигчин оролцсон бөгөөд Орхон аймгаас цэцэрлэгийн насны 3, бүжгийн клубээс 3, ахмадын насанд нийтийн бүжгийн төрөлд 2 нийт 8 хамтлаг оролцлоо.
Орхон аймаг жил бүр “Хаврын баяр”
цэнгээнт бүжгийн наадмыг зохион байгуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд бусад
аймгаас оролцох бүжигчид нэмэгдэх болсон. Энэ жил “Хаврын баяр”-ын 26 жилийн ой
тохиож байгаа юм.
