Нийгмийн ухааны улсын олимпиад болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт нийгмийн ухааны улсын 24
дүгээр олимпиад маргааш эхэлнэ. Олимпиад хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 21 аймаг,
Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан 30 багш, 30 сурагч оролцоно. Уг олимпиадыг
орон нутгаас Орхон аймаг анх удаа зохион байгуулж байна.
Олимпиадыг 14 дүгээр
сургууль дээр зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Мөн ЭЕШ-аас өмнө улсын олимпиад болж байгаа нь
сурагчид мэдлэгээ улам бататгах боломж бүрдэж байгаа юм. Энэ хичээлийн жилд 1100 сурагч ЭЕШ өгөхөөс 550
нь нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөх урьдчилсан судалгаа гарсан байна. Орхон аймагт нийгмийн ухааны 75 багш байдаг.