Агаарын чанарыг сайжруулах төлөвлөгөөг ирэх онд боловсруулж дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас “Цэвэр агаарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, техник тусламжийн төсөл”-ийг таван улсын долоон хотод хэрэгжүүлж байна.
Орхон аймагт уг төсөл 2018 оноос хэрэгжиж байгаа бөгөөд агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх, агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тандах, шинжилгээ, судалгаа хийж байна.
Төслийн хүрээнд өнөөдөр Эрдэнэт хотын цэвэр агаарын үйл ажиллагааны
төлөвлөгөөний сонирхогч талуудын уулзалт болж, агаарын бохирдлын үнэлгээний
тайланг хэлэлцлээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар агаарын чанарт гэр
хороолол, автомашин, зам дэд бүтэцтэй холбоотой тоос шороо, жижиг оврын уурын
зуух голчлон нөлөөлж байгааг тогтоосон
байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр Эрдэнэт
хот агаарын чанарыг сайжруулах төлөвлөгөөтэй
болж бодлого, үйл ажиллагаандаа тусгах юм. Төсөл ирэх онд дуусна.