Гэнэтийн ослоор орон гэргүй болсон 50 иргэнд гэр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ тавдугаар сарыг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих, оролцоо”-ны сар болгон зарласан. Энэ хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настан 50 иргэнд гэр олголоо
Нийт 150 иргэн гэр
хүссэн өргөдлөө аймаг, сумдын Засаг дарга нарт хандаж өгснөөс
Нийгмийн халамжийн зөвлөл, Баян-Өндөр, Жаргалант сумын “Амьжиргааг
дэмжих зөвлөл” хамтран 50 иргэнийг сонгожээ. Гэрийг олгохдоо аймгийн
ИТХ-аар баталсан төсвийн хүрээнд Орон
нутгийн Өмчийн газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж, сумдын Засаг дарга нарт нь хүлээлгэн өгсөн
байна.