Модон прүүсийг хуванцраар үйлдвэрлэж байна
Орхон/МОНЦАМЭ/. Хуванцар кольцо, прүүс, эмээл, хашаа, хашлага гээд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Бидэрт Манхан” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2013 онд байгуулагдсан бөгөөд анх тасдагчийн ир, точил үйлдвэрлэж байсан бол өдгөө төмөр замын хуванцар хавчуурга, өсгий, өсгийвчний жийрэг, кольцо, хайс, хашлага гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг хаягдал гялгар уут, хуванцараар үйлдвэрлэж байна.
1220天