“Цоорхой” бол бидний очих ёстой газар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-09 09:34:46
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Залуу уран бүтээлч, гэрэл зурагчин М.Мөнхтүшиг, яруу найрагч Тө.Бямбасүрэн нарын хамтран гаргасан “Цоорхой” гэрэл зургийн үзэсгэлэн Эрдэнэт хотод  хоёр өдөр олны мэлмийг баясгалаа.

Эрдэнэт хотын Мон-Турк сургуулийн төгсөгч, Анагаахын Ухааны их сургуулийн оюутан М.Мөнхтүшиг анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Түүний зургийг үгээр “чимж” үгсээр амилуулсан нь яруу найрагч Тө.Бямбасүрэн юм. Тэд “Цоорхой” үзэсгэлэнгээрээ уран бүтээлчийн дотоод сэтгэлд хязгааргүй  бодол, сэтгэлгээ, төсөөлөх “Цоорхой” орон зай бий гэдгийг гаргахыг зорьжээ. Тэд энэ орон зайгаа цаашид ямар бүтээл, мэдрэмжээр дүүргэхийг хүсэх бол?

 

Тэдний бүтээл надад зүрх, сэтгэлдээ “цоорхой” гаргахыг санууллаа. Тэр цоорхойгоо өөрийнхөө мөн чанар, хүсэл мөрөөдлөөр дүүргэхийг санууллаа.  “Цоорхой” бол бидний очих ёстой газар.










 

相关新闻