Орхон аймгийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-09 13:15:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг Татвар төлөгчдийн өдрүүд болгон орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Татвар төлөгч та баялаг бүтээгч уриатайгаар энэ сарын 9-13 өдөр өрнөнө. 

Татварын Ерөнхий газраас энэ оныг татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Татварын хэлтсээс Татвар төлөгчдийн өдрүүд-ээр татварын талаарх ойлголт, хуулийн зүйл заалтыг сурталчлах, оюутан залуус, ирээдүйн татвар төлөгч хүүхдүүдийн татварын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Мөн өнгөрсөн онд орлогоо үнэн зөвөөр мэдүүлж татвараа хугацаанд нь төлсөн орон нутгийн шилдэг татвар төлөгч иргэн, байгууллагуудыг шалгаруулж алдаршуулах ажээ.

 

 

相关新闻