Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд бионик гар бэлэглэхээр боллоо
Орхон/МОНЦАМЭ/. “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” арга хэмжээнд 40 гаруй байгууллага, хувийн хэвшил оролцож, мэдээллийн технологи, бизнес, инновацийн нийт 20 илтгэл, хэрэгжиж эхлүүлсэн 10 төсөл, Эрдэнэт хотод инноваци нэвтрүүлэн үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдүүлэх боломжтой хамтран ажиллах 20 байгууллагын төсөл танилцуулагдлаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачлагаар “Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ, аймгийн ЗДТГ, БШУЯ, ЦХХХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан юм.
1173天