Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-21 11:25:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна.

Ажлын айлчлалын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт ногоон хөгжлийн төвийн бүтээн байгуулалт, Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын шав тавих ёслолд оролцоно.

Мөн  аймгийн ИТХ, Засаг дарга болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, удирдлагуудтай уулзаж “Үр ашигтай хөрөнгө оруулалт-хэмнэлтийн бодлого уулзалт зөвлөгөөнд оролцоно. 

相关新闻