Хүний их эмч, доктор Т.Сайнжаргал Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарыг Монгол Улсад таниулсан түүх
Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбар тэр тусмаа БОЭТ, ЭМГ-ын суурийг тавилцсан эрхэм бол анагаах ухааны доктор Тавхайн Сайнжаргал юм. Тэрээр 1977 онд МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Тухайн үед доктор Т.Сайнжаргалыг Эрдэнэт хотод ирэхэд эмнэлгийн боловсон хүчин, материаллаг бааз хангалтгүй, наад захын зүү тариур, функцийн зүү, хүчилтөрөгчийн уут ч байхгүй байв. Тиймээс тэрээр хамгийн түрүүнд яаралтай тусламж, төрөх, хүүхдийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах, эмнэлгийг орон байраар хангаж, иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагааг тасралтгүй үзүүлэх зорилгоор ажиллаж эхэлжээ.
1079天