ОРХОН: Он гарсаар 331 хос гэрлэлтээ батлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-12 15:04:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Статистикийн хэлтсээс аймгийн энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллээ.

Эхний есөн сард төрөлт, гэрлэлт, хүүхэд үрчлэлт буурч, нас баралт, гэр бүл салалт нэмэгджээ. Тухайлбал, он гарсаар 1483 хүүхэд төрж, иргэний бүртгэлд бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар бага байна. 

Мөн 331 хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар буурч, 125 гэрлэлт цуцлагдсан нь 31.6 хувиар нэмэгджээ. Гэр бүлээ цуцлуулсан хосуудын 27.2 хувь нь 10-14 жил, 23.2 хувь нь 15-19 жил гэр бүл байжээ. 

Түүнчлэн он гарсаар 19 хүүхэд үрчлэгджээ. Эдгээр хүүхдүүдийн 57.9 хувь нь гурав хүртэлх насныхан байна. 

相关新闻