Т.Банзрагч: Цэцэрлэгт хүрээлэндээ 5000 мод тарина
Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн ажилтан Т.Банзрагч 7 жилийн өмнө Баянцагаан багт хашаа байшин авч “Хашаандаа сайхан амьдрах” зорилт тавьжээ. Тэрээр алслагдсан багт хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг харуулахыг зорьж, хашааныхаа төлөвлөлтийг гаргаснаар тохижуулж эхэлсэн байна. Юуны өмнө хүүхдийн тоглоомын талбай, жимсний мод, бут, жорлонгоо тав тухтай байхаас ажлаа эхэлжээ.
1301天