Төсвийн тодотголын 10.9 тэрбум төгрөгийн дийлэнхийг хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжитт 9 дүгээр хуралдаанаар 2022 оны тодотгосон төсвийг
хэлэлцлээ.
2021 оны төсвийн гүйцэтгэлээр аймгийн төсвийн орлого 10.9 тэрбум төгрөгөөр
давж биелсэн бөгөөд үүнд хүн амын болон үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварын бүрдүүлэлт
нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хүн амын орлогын албан татварт 3.2
тэрбум, үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварт 3.5 тэрбум төгрөг төвлөрчээ.
Төсвийн тодотголоор Уртын гол багт барих 260 айлын орон сууцны хороолол,
Баян-Өндөр, Жаргалант сумын E-Mongolia төвийн засвар, 17
дугаар сургуулийн засварт 339 сая төгрөг гээд нэн шаардлагатай ажлуудад хөрөнгө
оруулалт хийхээр боллоо.
Мөн “Цахим Эрдэнэт1” хөтөлбөрийн хүрээнд “Смарт
Эрдэнэт” аппликейшн хийж төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй,
шуурхай хүргэхэд чиглэж байгаа аж.