Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-12-10 07:12:10

 Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын сав газраар 12-17 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ