Японы Шоо хотын төлөөлөгчид Арвайхээрт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-06 15:26:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Манай аймаг Япон улсын Шоо хоттой 25 жилийн турш хамтын ажиллагаатай байна. Тус хотын төлөөлөгчид Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, найрамдалт харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэх тухайд аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Цаашид бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа төлөөлөгчид илэрхийлсэн бол аймгийн Засаг дарга Г.Ганболд хоёр орны хүүхэд, залуучуудын дунд харилцаа холбоо тогтоох, сурагч солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, үйлдвэрийн районыг хөгжүүлэх, туршлага судлах зэргээр хамтран ажиллах саналаа хэлжээ.
Уулзалтын үеэр Бат-Өлзий сумын цагаан идээ, зөгийн бал, самар зэргийг Япон улс руу экспортлох боломжийг нээж өгөхөө Шоо хотын төлөөлөгчид амлаж, орон нутгийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ хэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ