Баян-Өлгийд 1969 хүүхэд нэгдүгээр ангид элсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-05 09:59:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 43 сургуульд одоогийн байдлаар 1969 хүүхэд нэгдүгээр ангид элсжээ.

Үүний 997 нь аймгийн төвд, 972 нь хөдөө сумдын сургуулиудад бүртгүүлсэн байна. 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элссэн хүүхдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 418 хүүхдээр бага юм.

Түүнчлэн одоогоор аймгийн хэмжээнд төрийн өмчийн 37, хувийн хэвшлийн 6 сургуульд нийтдээ 15047 хүүхэд хичээлдээ сууж байна. Харин 2017-2018 оны хичээлийн жилд 931 бүлэгт 23062 хүүхэд суралцаж байсан юм.

Ирц бага байгаа нь хичээл эхлэх хугацаа тус аймгийн малчдын зуслангаас намаржаандаа нүүх хугацаатай давхцаж, хөдөөгийн иргэд хүүхдээ сургуульд хараахан бүрэн оруулж амжаагүй байгаатай холбоотойг албаны хүмүүс онцолж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ