253,800 га газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 17:08:48

Завхан аймгийн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нь Хангайн нурууны уулархаг нутгийг унаган  төрхөөр нь хадгалан хамгаалах ажлыг санаачлан хийж байна.

Тухайлбал Хангайн нурууны экосистем, түүхэн уламжлагдаж ирсэн тахилгат уулс, цэвэр усны эх, хагалбар бүхий ховор, нэн ховор амьтан ургамлын амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг хамгаалах ажлыг хийж буй юм.

Мөн ‘’Байгаль орчны тэнцлийг хангах унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ‘’зорилгоор Завхан аймгийн Цэцэн-уул, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгийг хамарсан 253,800 га газар нутгийг Байгалийн Цогцолбор Газрын  ангиллаар   Улсын тусгай хамгаалалтанд авсан байна.  

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ