Үерийн усанд автсан газруудыг засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-03 12:00:52
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас зарим айлын хашаа байшин, дэлгүүр, нийтийн эзэмшлийн газрууд усанд автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид үерийн усанд автсан газруудыг засварласан байна.
Усархаг борооны улмаас Мөрөн сумын Нисэх, Мандал, Элст багуудад зарим айлын хашаанд үерийн ус, Мөрөн сумын 8-р баг 7-р байр, 1-р багийн "Мөнхбулаг" хүнсний дэлгүүрийн хажуу талын үерийн далан, 6,11-р багийн уулзар хэсгүүдээр их хэмжээний ус тогтож иргэд зорчих боломжгүй болсон байна.

Усанд автсан гаруудад Онцгой байдлын албан хаагчид   ажиллаж усыг соруулж айл өрхийг усанд автахаас бүрэн сэргийлсэн бол Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид зил-555 маркын 2 машинаар нийт 8 машин шороог буулгаж ковш машинаар тэгшилж талбайг засварласан байна.
 
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ