Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-02 20:23:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь спорт хувцасны “МОНЛАЙН” ХХК, “Солонго” хүүхдийн бэлэн хувцасны дэлгүүрээс шинээр 1 дүгээр ангид элсэн орж байгаа бяцхан сурагчдад биеийн тамирын хувцас, бичиг хэргийн хэрэгслийг бэлэглэлээ. Баяр дээр баяр нэмсэн энэ сайхан сэтгэлийн бэлгийг Арвайхээр сумын 13 багийн зорилтот өрхүүдээс 26 хүүхэд гардан авлаа.
Мөн “Транскапитал” ББСБ-аас зорилтот өрхийн 30 хүүхдэд цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө. Тус байгууллага энэхүү сайн үйлсийн аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан бөгөөд зорилтот жилийн үйл ажиллагааг төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, ард иргэдээс  олон талаар дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэ юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ