Хөвсгөл аймагт анхны 10 давхар орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-08-31 15:44:15
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод анхны 10 давхар орон сууц ашиглалтад орлоо. 40 айлын 10 давхар орон сууцны барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд төмөр бетон, бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөнд тэсвэртэй гэдгээрээ онцлог гэнэ.
Мөн дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий вакум цонх, орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл 24 цагийн ажиллагаатай цахилгаан шат, автомашины дулаан зогсоол, төвлөрсөн халуун хүйтэн устай галын аюулгүй байдлын систем, дотор болон гадна талбайн камерын хяналтын систем, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй аж. Орон сууцыг хувийн хөрөнгө оруулалтаар "Оймон" ХХК хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ