Бат-Өлзий суманд барьсан сургууль, дотуур байрны зардлыг Швейцарийн иргэн санхүүжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-08-24 16:22:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Улаан-Амны багт 135 сая төгрөгийн өртөг бүхий бага сургууль, дотуур байр ашиглалтад орлоо.
Халуун, хүйтэн хэрэглээний ус ашиглах шугам сүлжээг бүрэн шийдэж, орчин үеийн тавилга хэрэгслээр ханган тохижуулсан, сургалтын 3 өрөө, дотуур байрны 2 өрөө, Багш хөгжлийн танхим, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөнөөс бүрдэж буй тус байрыг “Care for Mongolia” төслөөс санаачлан Швейцарь улсын иргэн Франсуа Рийлийн гэр бүлээс санхүүжүүлэн байгуулсан юм. Мөн сумын ЗДТГ-аас модон материалын дэмжлэгийг үзүүлжээ.

Улаан-Амны бага сургууль нь 1940 онд байгуулагдсан, сумын анхны сургууль юм. Сургуулийн барилгын ашиглалтын байдал хуучирч, хүүхдүүдийн тав тухтай сурч боловсрох нөхцөл алдагдсан энэ үед шинэ сургууль байгуулж, хөдөөгийн алслагдсан багийн хүүхдүүдэд мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ