Туйванч М.Анхцэцэг шагналт IY байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Qatar Cup” /Катар кап/ тэмцээний эмэгтэйчүүдийн +75 кг-д ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг-ыг өргөж, шагналт IY байрт орсон байна.
Катарын Доха хотноо амжилт, чансаагаар тэргүүлж буй шилдэг найман туйванчийг тус тэмцээнд урилгаар оролцуулдаг юм. Түүний жинд нийт 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд М.Анхцэцэгийн хувьд 69 кг-д оролцох байсан ч зохион байгуулагчид энэ жинг цуцалжээ.
Тэрбээр өөрөөсөө насаар эгч, жингээр илүү тамирчидтай өрсөлдөн огцом өргөлтөөр IY байрт орж, түлхэлттэй өргөлтөд хүч үзээгүй байна. Учир нь огцом өргөлтийн сүүлийн оролтын үеэр тохойны шөрмөсөө сунгажээ. Дохагийн тус тэмцээнд залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт явсан бөгөөд “Qatar Cup” тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Д.Өлзий