Орос, Энэтхэг хамтарсан сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-09 08:52:46

ВИСАКХАПАТНАМ. /Sputnik/. Бенгалийн буланд Орос, Энэтхэгийн хамтарсан “Indra Navy-2015” сургуулилтын үеэр анх удаа байлдааны хөлөг онгоцууд агаарын хамгаалалтын техникийг туршина гэж  Энэтхэгийн Зүүн флотын контр-адмирал Сунил В.Бокаре мэдээлэв.

“Анх удаа тэнгисийн цэргийн баазаас сөнөөгч нисэх онгоц сургуулилтад оролцох гэж байна. Висакхапатнамд байрладаг  “Hawk” сөнөөгч онгоцууд энэ сургуулилтыг хийнэ. Эдгээр сөнөөгч онгоц анх удаа сургуулилт хийх юм. “Hawk” сөнөөгч онгоцууд агаарт буй байг буудах дасгал хийнэ. Нисэж буйг буудахыг оролдох юм” гэж Бокаре сэтгүүлчдэд хэлжээ.

Дасгал сургууль жил бүр нарийн, түвэгтэй болдог бөгөөд энэ жил ч адил гэж тэрбээр хэлэв.

Орос, Энэтхэгийн хамтарсан найм дахь удаагийн сургуулилт 12 дугаар сарын 10-12-ны хооронд болно. Орос, Энэтхэгийн флот шумбагч хөлөг, хөлөг онгоц эсэргүүцэх болон зенитийн хувилбараар сургууль хийх бололтой байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ