Өмнөд Солонгост хэт халалтын улмаас олон арван хүн нас бараад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-03 15:39:18
СӨҮЛ. /Си-Эн-Эн/. Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 29 хүн нас бараад байгаа тухай тус улсын эрүүл мэнд, халамж, өвчлөлийн хяналтын яамнаас баасан гарагт мэдээлэв.

Тус улсад сүүлийн 15 хоногийн турш хэт халалт үргэлжилж, агаарын дулаан цельсийн 35 хэм болон түүнээс өндөр байгаа тухай Солонгосын цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн лхагва гарагт агаарын дулаан сүүлийн 111 жилд тохиож байгаагүй өндөр хэмд хүрсэн буюу цельсийн 39.6 хэмд хүрч халжээ.

Агаарын дулаан хэт халсан үед барилгын компаниудыг барилгын талбайд явагдаж буй үйл ажиллагаагаа өдрийн цагаар түр зогсоохыг тус улсын Ерөнхий сайдын албанаас үүрэг болгосон байна. Мөн тус улсын засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах тусламж үзүүлэхэд онцгой анхаарч байгаа ба өндөр настай 1000 фермерийг шингэн зүйл болон сэрүүцүүлэх төхөөрөмжөөр хангаад байгаа юм байна.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ