Наранбулаг сумын сургуулийн 70 жилийн ой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-23 13:30:56
Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баяр наадам энэ сарын 21-22-ны өдрүүдэд Наранбулаг сумын төвд болж өнгөрлөө. Баяр наадмын үеэр шагналын хур буусан, үе үеийн төгсөгчид сургуулийнхаа 70 жилийн ойд хандив өргөсөн сайхан үйл явдлууд өрнөсөн юм.
Тэрчлэн, энэ оны босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Наранбулаг сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, аварга Одвогийн Балжиннямд төрөлх сумаас нь хоёр зуун хонь, эмээл хазаартай морь бэлэглэж Хөдөлмөрийн баатар цолыг нь мялаалаа. Баяр наадмын үеэр хүчит 128 бөхийн барилдаан, хүүхдийн бөхийн барилдаан, зургаан насны морьдын уралдаан зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм. Хүчит бөхийн барилдаанд Наранбулаг сумын харъяат, Аймгийн харцага М.Улаанхүү түрүүлж, Тэс сумын харъяат, Аймгийн арслан Л.Цээсүрэн үзүүрлэж, Тэс сумын харъяат, Аймгийн начин Д.Цэнд-Аюш, Наранбулаг сумын харъяат, Аймгийн начин Б.Батбаян нар шөвгөрлөө.
Б.Батхүү
Холбоотой мэдээ