Улсын баяр наадмаас хоёр айраг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ жилийн улсын их баяр наадмын хурдан морины уралдаанаас хоёр айраг хүртсэн, аймгийн алдарт уяач Бадарчийн Норовсамбуу өнөөдөр төрөлх аймагтаа хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ жилийн наадамд шүдлэн үрээ нь айргийн дөрөвт, даага нь айргийн тавд хурдалжээ.
Түүнийг гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан нь болон дотны найз нөхөд нь хүлээн авсан юм.
Тэрбээр өмнөх жилүүдэд аймгийн баяр наадамд хурдан хүлгүүдээ сойж уралдуулан тогтмол амжилттай явж иржээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн аймгийн баяр наадмын их насны зургаан морьдын уралдааны дөрвөн насных нь морьдын түрүүг авч байжээ. Энэ жилээс ийнхүү улсын баяр наадамд хурдан хүлгүүдээ уралдуулж, хоёр айраг хүртсэн байна. Б.Норовсамбуу нь “Ундарга-Увс” компанийн захирал бөгөөд Увс аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг юм.

Б.Батхүү