Ким Жөн Уны илгээсэн захидлыг "Твиттер" хуудастаа нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-13 12:26:15
МОСКВА. /АиФ/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрт нь илгээсэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны захидлыг “Твиттер” хуудастаа нийтэлжээ.

Уг захидалд “Эрхэмсэг ноёнтонтой Сингапурт хийсэн анхны уулзалт, бидний гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэл нь утга учиртай аян замын эхлэл байлаа. Хоёр улсын харилцааг сайжруулах, хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхэд онцгой идэвх чармайлт гаргаж байгаад АНУ-ын төрийн тэргүүнд гүнээ талархаж байна. Бидний хүчтэй хүсэл тэмүүлэл, чин хүчин чармайлт, хандлага нь үр ашгаа өгнө гэдэгт би бат итгэлтэй байна” гэж Ким Жөн Ун тэмдэглэсэн байна.

Түүнчлэн хоёр улсын харилцааг цаашид сайжруулах нь АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дараагийн уулзалтыг зохион байгуулахад тус дөхөм болно гэж үзэж байгаагаа Умард Солонгосын удирдагч уг захидалдаа дурджээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ