Авто замын салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-11 17:42:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын авто салбар болон Улаанбаатар хотын авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан инженер, техникийн ажилчдыг төрийн дээд одон медаль, яамны шагнал, Нийслэлийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагналаа.
 
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбат, Ашиглалтын мэргэжилтэн Б.Марина, Материал шинжилгээний лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр, ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Гүүрийн хяналтын мэргэжилтэн Ч.Өнөртүвшин, ашиглалтын мэргэжилтэн Б.Ганбат, ахлах мэргэжилтэн Б.Лхаасүрэн, Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Г.Батсүх, мөн ЗТХЯ-ны “Зам тээврийн Тэргүүний ажилтан”-аар байгууллагын ахмад настан С.Бямбажав, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр байгууллагын ахмад настан Б.Зөвцэцэг, Нийслэлийн “Жуух бичиг”-ээр Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Хасбаатар, Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Ганбат, ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Шугам сүлжээний мэргэжилтэн Т.Батбилэг, Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Б.Мөнхжаргал, НИТХ-ын “Өргөмжлөл”-өөр Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Ц.Эрдэнэтуяа, “Хүндэт үнэмлэх”-ээр Тооцооны нягтлан бодогч Ч.Бат-Очир, Гүүрийн төлөвлөлтийн мэргэжилтэн М.Ичинхорлоо нарыг шагнасныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Б.Индра нар гардуулав.
 
 
Холбоотой мэдээ