Осол гэмтлийн улмаас 28 хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-06 10:11:54
 Увс /МОНЦАМЭ/. Оны эхний 6 сарын байдлаар Увс аймагт 338 осол гэмтлийн өвчлөл гарсан байна. Осол гэмтлийн улмаас 28 хүн амь насаа алджээ. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын гуравнаас эхлэн ирэх 9-р сарын 3-ыг хүртэл хоёр үе шаттай осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эхлүүлээд байна.
“Сүүлийн үед автомашины осол, үер ус, гэрэл цахилгааны аюул зэргээс үүдэн иргэд амь насаа алдсан жишээ олон байна. Иймд иргэд баяр наадам гэж хөөрөхөөс илүү үр хүүхдийнхээ болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж, аливаа осол гэмтлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Ялангуяа бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа онцгой сайжруулах шаардлагатай” хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Содном хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ