Сирийн Раккад 32 террористыг устгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-07 09:53:01

БЭЙРУТ. /Reuters/. Сирийн Ракка мужийн нутагт өгсөн агаарын цуврал цохилтын үеэр “Лалын улс”-ын 32 босогчийг устгаж, 40 гаруй босогчийг шархдуулсан байна. Уг цохилтыг АНУ тэргүүтэй эвсэл өгсөн бололтой байна.

Сирийн Ракка муж дахь “Лалын улс”-ын байрлалд 15 удаа цохилт өгсөн гэж Их Британид байрладаг, Сири дэх хүний эрхийн ажиглалтын байгууллага мэдээлэв. Сирийн хойд болон зүүн нутаг, Раккад цохилт өгсөн гэж АНУ тэргүүтэй эвсэл ням гарагт мэдэгдсэн билээ.

“Лалын улс”-ын мэдэлд буй, Сирийн төвийн нутгийн Палмира хотод 45 удаа агаарын цохилт өгсөн бөгөөд Оросын өгсөн агаарын цохилт гэж уг ажиглалтын байгууллага үзэж байна. Шархадсан хүмүүс байгаа ч хохирогчдын тоог тодорхойлоогүй байна.

“Лалын улс” бүлэглэл эзлэн авсан газар нутгийг чөлөөлөхийн тулд АНУ болон тус улсын холбоотнууд Ирак, Сирийг бөмбөгдөж буй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ