Дональд Трамп Мексикийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-07-03 09:50:21
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадортой утсаар ярьж, хоёр талын харилцааны талаар санал бодлоо солилцсон тухай даваа гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Цагаачлалтай холбоотой бодлого болон худалдааны асуудлаарх хоёр талын үл ойлголцол өргөжин даамжирч буй үед хоёр улсын удирдагчид ийнхүү утсаар ярьсан байна.

АНУ-ын төрийн тэргүүний хувьд Данийн Ерөнхий сайд Марк Рутте-г Цагаан ордонд хүлээн авч уулзахын өмнө Мексикийн ерөнхийлөгчтэй 30 орчим минут утсаар ярьж, хилийн аюулгүй байдал, худалдаа хийгээд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр /НАФТА/-ийн асуудлуудаар санал бодлоо солилцжээ.

Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Лопез Обрадорт баяр хүргээд, хилийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. “Бид зөвхөн АНУ-Мексикийн харилцааны тухай ярилцлаа. Хоёр улсын харилцаа улам сайжирна гэж найдаж байна. Цаашид юу болохыг харах л үлдлээ” гэж Д.Трамп тэмдэглэжээ.
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ