Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-02 16:48:08
Өвөрхангай /Монцамэ/. Шинээр байгуулагдсан Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар уулзалт Хархорин суманд 6 дугаар сарын 29-өөс эхлэн гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 60 дугаар тушаалаар Хангайн бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Тиймээс хангайн бүсийн аймгуудын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдыг танилцуулах, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгаас баг, тамирчид оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, биллиард зэрэг спортын төрлүүдээр өрсөлдсөнөөс Орхон аймгийн баг тэргүүн байр, Хөвсгөл аймгийн баг дэд байр, Архангай аймгийн баг гутгаар байрыг эзэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ