Хил орчмын бүсэд тогтвортой байдлыг бэхжүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон Мьянмарын гадаад хэргийн сайд У Кяу Тинт Суэ нар Бээжин хотноо пүрэв гарагт яриа хэлэлцээ хийж, хоёр улсын хил орчмын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхээр тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ "Хоёр улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Цаашид дээд түвшний харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Мьянмарын эдийн засгийн коридорыг байгуулах үйл явцыг түргэсгэх шаардлагатай байна. Мьянмар улсын дотоодын амгалан тайван байдлыг Хятад улс дэмждэг" гэж тэмдэглэжээ.
Мьянмар болон Бангладеш улсуудын хооронд үүсээд байгаа Рахине мужийн асуудлыг найрсаг яриа хэлэлцээний замаар шийдэхийг Хятадын тал уриалсан байна.
Хятад улсад айлчилж буй У Кяу Тинт Суэ мэдэгдэхдээ “Манай улс Хятад улстай стратегийн харилцаагаа бэхжүүлэх хийгээд хил орчмын бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хүсэлтэй байна” гэжээ.

Э.Хулан