Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-28 10:57:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч буй юм. Иймд  Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг дарга, тус нэгжийн даргатай зөвшилцөн томилохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 774 булаг шанд, 263 гол горхи ширгэсэн гэдгийг УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Мөн Засгийн газар, холбогдох байгуулагуудын зүгээс цаг агаарын дулаарал, цөлжиттэй тэмцих чиглэлд анхаарах шаардлагатай гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ