Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-05 10:39:52

Аргын тооллын 12 сарын 5, Санчир гараг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн.

Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйлд сайн. өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.

Тэрсүүд өдөр - Тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага авахуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах тэргүүтнийг тэвчвээс зохилтой.

Холбоотой мэдээ